Түгжээтэй Хаалга
Би түгжээтэй хаалганд дуртай. Түгжээтэй хаалганы цаана яруу найраг, аялгуу, гайхамшиг амилж байдаг. Та хаалгыг түгжээгүйгээр төсөөлж чадахуу? Хэрвээ хаалганд түгжээ байхгүй хууль гарвал галзуурах хүмүүсийн тоо хэдээр нэмэгдэх бол. Завгүй өдөр хоногууд өнгөрсөөр. Залуу насан дээр завгүй байх нь хэвийн ойлголт ч гэсэн хааяа өөртөө цаг гаргах хэрэгтэй. Байнга завгүй явсаар байгаад өөртэйгөө байх цагаа мартчихсан үе хүн болгонд л гардаг байх. Гадаадад байгаа болоод ч тэрүү сатаарах зүйл монголд байснаас ховор байна. Гэхдээ амралтын өдрүүдээр ямар нэгэн газар луу аялах, найзуудтайгаа уулзах, ажилын өдрүүдээр ажил гэж гүйсээр өдөр хоногууд харвасан сум шиг өнгөрөхийг гэнэт анзаарав. Хүн ингэж өөрийн мэдэлгүй явж байгаад л хөгширчихдөг байхдаа… Өнөөдөр гэнэт өөртэйгөө цагийг өнгөрүүлэх хэрэгтэйгаа ухаарав. Монголд байхад Ганжавхлан ах өөртөө цаг гаргах тухай их сонирхолтой яриа хийснээс хойш би өөртөө цаг гаргах гэж оролдож эхэлсэн. Би өөртэйгөө байх цагтаа утасаа Airplane mode дээр нь тавиад...